“HIREUP.MN” ПЛАТФОРМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний зорилго нь “HIREUP.MN” фрийлансерийн платформд хэрэглэгчээр бүртгүүлэх, уг платформд байршуулж буй “үйлчилгээ”-г хүлээн авахтай холбоотой талуудын эрх, үүрэг, оролцоог тодорхойлоход оршино.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. “HIREUP.MN” нь “Аптэк солюшн” ХХК-ны албан ёсны өмч бөгөөд ур чадвар, мэдлэгээр үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг түүний бэлтгэсэн “үйлчилгээ”-ний хэрэгцээ шаардлага үүссэн хувь хүн, хуулийн этгээдтэй холбож өгч санхүүгийн төлбөр тооцоо, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй платформ юм.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дурьдсан нэр томъёог дараахь утгаар ойлгоно. Үүнд:
1.2.1. “Фрийлансер” гэж өөрийн мэдлэг ур чадвараар мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх болон гүйцэтгэх боломжтой иргэн, хуулийн этгээд буюу таныг хэлнэ;
1.2.2. “Захиалагч” гэж HIREUP.MN-д байршуулсан “үйлчилгээ”-г хүлээн авч ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ;
1.2.3. “Үйлчилгээ” гэж “Фрийлансер”-ээс HIREUP.MN-д байршуулж буй ажил үйлчилгээнүүдийг хэлнэ.
1.2.4. “Ибаримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ.
1.3. Тус үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та танилцан хүлээн зөвшөөрч, HIREUP.MN сайт-д бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
ХОЁР. АПТЭК СОЛЮШН ХХК БОЛОН ТҮҮНИЙ ПЛАТФОРМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Аптэк Солюшн ХХК-н өмч болох HIREUP.MN сайт болон аппликейшн нь Захиалагч болоод Фрийлансер талуудын хооронд бизнесийн харилцааны явцад бий болох төрөл бүрийн ажлыг цогцоор нь хангах менежментийн үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх)-г үзүүлэх зорилготой болно. Үүнд:
- Фрийлансер болон захиалагчийн хоорондын үйл ажиллагаа явуулах платформын ажиллагааг тогтвортой хөгжүүлэн сайжруулах
- Төлбөр баталгаажуулах, төлбөрийг фрийлансерд найдвартай, шуурхай дамжуулах
- Бараа, ажил үйлчилгээний чанарт хөндлөнгийн хяналт тавих, хөндлөнгийн ажиглалт хийх
2.2. Аптэк Солюшн ХХК нь тус үйлчилгээний нөхцлийг платформын шинэчлэлт бүрд өөрчлөх эрхтэй ба олон нийтэд үргэлж нээлттэй байна.
2.3. Вэбсайт болон аппликэйшн нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтан ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.
2.4. Вэбсайт болон аппликэйшн дээр тусламжийн ажилтан ажлын өдөр 09:00-17:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал гомдол, санаа бодол, шүүмж маргаан зэргийг 75054445 дугаарт хүлээн авч шийдвэрлэх болно.
2.5. Шинэ зарын мэдээлэл бүртгэлтэй хэрэглэгчдэд (захиалагч болоод фрийлансер) очих эсэхийг хэрэглэгч өөрөө сонгох эрхтэй.
2.6. Хэрэглэгч хэдэн ч тооны төхөөрөмж болох компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет ашиглан бүртгэлтэй хаягаараа нэвтэрч болно. Гагцхүү өөрийн нууцлалыг алдахаас сэргийлэх. 2.7. Техник, технологийн шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаанд үйлчлүүлэгчдэд мэдэгдэн, хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
2.8. Бүртгэлтэй хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
2.9. HIREUP.MN сайт болон аппликейшний тэмдэгтүүд нь Аптэк Солюшн ХХК-н өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
2.4. Аптэк Солюшн ХХК-н эрх, үүрэг :
1. HIREUP.MN сайт болон аппликейшнийг ашиглахад хувийн мэдээллийг авах үүрэгтэй бөгөөд таны бүртгүүлсэн мэдээллийг бид Монгол Улсын байгууллагын нууцын тухай болон хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хамгаална.
2. Захиалагч болон Фрийлансерд HIREUP.MN вэбсайт болон аппликейшнээрээ дамжуулан мэдээлэл олгох үүрэгтэй.
3. Захиалагч болон Фрийлансер гэсэн хоёр талын эрх ашгийг тэнцүү байлгах үүрэгтэй.
4. Захиалагч болон Фрийлансер хоёрын тухайн ажил дуусах хүртэлх үйл явцад хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй.
5. Аптэк Солюшн ХХЗ нь платформоо цаашид тасралтгүй хөгжүүлэн сайжруулах, технологийн сайжруулалт хийх үйл явцыг хариуцан ажиллах үүрэгтэй.
6. Аптэк Солюшн ХХК нь платформын системийн болон технологийн шийдэл, хөгжүүлэлт, систем серверийн сонголт, дизайн болон зар мэдээ байршуулах бүтэц, сурталчилгааны бодлого зэрэг шийдвэрийг дангаар гаргах эрхтэй.
7. Аптэк Солюшн ХХК нь платформын хэрэглэгчдийн мэдээллийг дангаар эзэмших эрхтэй бөгөөд хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг аливаа этгээдэд өгөхгүй байх эрхтэй.
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧ, ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Хэрэглэгч нь 16-аас доошгүй настай байх ба Хуулийн хүрээнд гэрээ байгуулах чадамжтай, эрх зүйн хариуцлагаа ойлгосон иргэн байна.
3.2. Өөрийн платформд нэвтрэх хаяг, хувийн мэдээлэл болон нууц үгийг чандлан хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.3. HIREUP.MN-р дамжин хийгдэж буй ажлуудыг зөвхөн Аптэк Солюшн ХХК-н дансаар төлбөрөө шилжүүлэх үүрэгтэй. 3.4. Захиалагч ба Фрийлансер нь зөвхөн HIREUP.MN платформын чатаар харилцан яриа үүсгэх, тухайн ажиллаж буй ажлын төслийн хүрээнд чатлах үүрэгтэй. Түүнчлэн чатаар сайтаас гадуур холбоо барих эсвэл төлбөр хийх мэдээлэл солилцохгүй байх үүрэгтэй.
3.5. HIREUP.MN-н үйл ажиллагааг илүү сайжруулах, боловсронгуй болгохтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
3.6. Хэрэглэгч нь үйлчилгээ авахдаа фрийлансерийг /хийсэн бүтээлийн жагсаалтыг нягтлан шалгаж/ өөрийн саналаар сонголт хийх үүрэгтэй. Сонголтоос үүссэн холбоотой асуудалд Аптэк Солюшн ХХК-г татан оролцуулахгүй байх үүрэгтэй.
3.7. Захиалагч нь тухайн төслийн шаардлагыг (хугацаа, хэмжээ, дүрс, чанар г.м) Фрийлансерт тавих болон сонгох эрхтэй.
3.8. Захиалагч нь тухайн төслийн үнийн дүнг өгөгдсөн сонголтоос сонгох эрхтэй.
3.9. Захиалагчийн сонгон ажиллаж байгаа Фрийлансер нь ажлаа огт гүйцэтгээгүй тохиолдолд нийт ажлын хөлсийг буцаан олгохыг шаардах эрхтэй.
ДӨРӨВ. ХООРОНДЫН ТӨЛБӨР ТООЦОО
4.1. Захиалагч тал өөрийн сонгосон фрийлансерийн үйлчилгээний дүнгээр зааврын дагуу төлбөрөө шилжүүлнэ.
4.2. Аптэк Солюшн ХХК нь фрийлансер ажлаа захиалагч талын өмчлөлд шилжүүлж, захиалагч тал хүлээн авснаар захиалагч талд төлбөрийн баримт буюу ибаримтыг 7 хоногийн дотор олгоно.
4.3. Фрийлансер захиалагчаас тогтоосон цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй тохиолдолд захиалагч фрийлансертай зөвшилцөн нэмэлт хугацаа тогтоох боломжтой.
4.4. Фрийлансер нь “Ажил үйлчилгээнд тавигдах шаардлагa”-г биелүүлээгүй болон хугацаандаа хийж гүйцэтгээгүй тохиолдолд 2 удаа дахин гүйцэтгэнэ.
ТАВ. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
5.1. Захиалагч болон Фрийлансер нь сайтаас гадуур холбоо барих эсвэл төлбөр хийх мэдээлэл солилцсон тохиолдолд Аптэк Солюшн ХХК нь тухайн хоёр талын бүртгэлийг хүчингүй болгоно.
5.2. Аптэк Солюшн ХХК-р дамжин хийгдэж буй ажлуудыг зөвхөн Аптэк Солюшн ХХК-н дундын дансаар төлбөрөө шилжүүлэх, хүлээн авах бөгөөд бусад сувгаар төлбөрөө шилжүүлсэн, хүлээн авсан тохиолдолд 2 талын бүртгэлийг устгана.
ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛС
6.1. Аптэк Солюшн ХХК нь HIREUP.MN-ийг сайжруулан шинэчилж болно. Шинэчлэлтийн мэдээллийг и-мэйлээр мэдэгдэх ба ийнхүү шинэчилсний дараа Үйлчилгээнд нэвтрэх буюу ашигласнаар тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулна.
6.2. Аптэк Солюшн ХХК-ний цаашид тодорхой заалт, ерөнхий нөхцөлийг өөрчлөх эрхтэй ба энэхүү өөрчлөлтийг бүртгэлтэй имэйл хаягаар мэдээлнэ.